8o
Улаанбаатар хот
mobile menu

Эгчийгээ найзтайгаа нийлж хөнөөсөн этгээдүүдийг шүүхэд шилжүүлжээ

2019-03-03 11:20:00

Төрсөн эгчийгээ гэрт нь шатаасан гэх Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, яллагдагчдыг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVI хороонд “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт гал гарч, нэгэн бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.
Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогдсон байдаг. Талийгаач 27 настай бөгөөд түүний төрсөн дүү нь найзын хамт эгчийнхээ хоолойг боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байдаг юм.
Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлж хөнөөсөн хэрэгт буруугтгагдаад байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10.1.2.210.1.2.410.1.2.510.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment