8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Жаргалбаатар: Таван толгойгоос нүүрс хууль бусаар олборлосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

2019-03-04 09:02:51

Олны анхаарал татсан хэргүүдийн талаар Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатараас тодрууллаа. 

-Ерөнхий сайдуудтай холбоотой хэрэг юу болсон бэ?. Нэг хэсэг барьж хориод дуулиан тарьсан ч асуудал тэгсхийгээд намжсан?

-Ерөнхий сайд нартай холбоотой хэргийн мөрдөн шалгалтын ажил хийгдэж байгаа. Олон улсад бичсэн даалгаврын хариу ирсэн. Ихээхэн ахиц гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль шинээр батлагдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль дээр мөрдөгчийн бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг ерөнхийдөө хязгаарлаж өгсөн. Ихэвчлэн прокурор, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заасан. Энэ ажиллагааг хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа ордог, бүрэн эрхтэй хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсний дараа шалгах нь нэлээд хүндрэлтэй байна. Бүрэн эрхтэй хүмүүс дуудахаар ирэхгүй, халдашгүй дархан эрхэнд нь халдаж болдоггүй. Тодорхой төрлийн хэргүүдээс харж байгаа байх. Тогтоолтойгоо сар гаруйн хугацаанд танилцахгүй явж байгаад хоёр хоногийн өмнө ирж танилцлаа, энэ мэт хүндрэлүүд гардаг гэдгийг ойлгоорой.

-Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн хэрэг шалгагдаж дууссан уу?

-Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нартай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнтэй зэрэгцээд анхан шатны шүүхүүд дээр танайхаас шалгагдсан хөгжлийн банк, бондуудтай холбоотой хэргүүд мөрдөн байцаалтад буцсан. Энэ нь танай мөрдөн шалгах хэлтэс ажлаа дутуу хийсэн гэж ойлгох уу, эсвэл шүүхээс эргүүлээд танайхыг бойкотлоод байна уу даа гэж сэтгүүлч хүний хувьд хардаж байна л даа?

-Хөгжлийн банктай холбоотой нэлээд олон хэргийг шалган шүүх, прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянаж үзээд буцаасан гэсэн мэдээлэл авсан. Албан ёсоор манай дээр хэрэг ирээгүй байна. Үнэхээр дутуу ажиллагаа байгаа бол бид ажиллагааг хийнэ. Шүүгчийн шийдвэр үндэслэлгүй байгаа бол прокурорын байгууллагаас бүрэн эрхийнхээ дагуу эсэргүүцлээ бичээд хэргүүд хянагдаад явах байх.  

-Д.Дорлигжавтай холбоотой хэргийн явц ямар байгаа вэ?

-Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гадаад улсуудад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай учир энэ ажиллагаанууд хийгдээд явж байна.

-Талийгаачтай хамт хэн хэнийг хорьсон бэ?

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн гэмт хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ хэрэгт холбоотойгоор хорьсон хүн байхгүй. Энэ баривчлах ажиллагааны үеэр таван хүнийг баривчилсан.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ямар үндэслэлээр Таван толгойтой холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Ерөнхий прокурорт хандан зарим асуудлыг шалгуулгуулахаар баримт материалуудыг гаргаж өгсөн. Тухайн асуудал нь урьд нь манай байгууллага дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөргөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Энэ хэрэгтэй хамтатган шалгуулахаар материалыг прокуророос ирүүлсэн. Материалыг хүлээн аваад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчээр мэдүүлэг авсан.

-Таван толгой орд газраас нүүрс хулгайд алдагдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юу?

-Таван толгойгоос нүүрс хууль бусаар олборлосон, хулгайд алдагдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн үедээ эдгээр хоёр аж ахуйн нэгж мэргэжилтнүүдээ гаргаад хэмжилт хийлгэж тогтоогдсон тоо хэмжээ, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг газар дээр нь очоод хэмжилт хийсэн тоо хэмжээ, Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгжээр хэмжилт гаргуулсан тоо хэмжээ зэрэг нь тус тус зөрүүтэй гарсан байдаг тул эцэслэн шийдвэрлэх бусад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ТОМ ХЭРГҮҮД ШАЛГАГДААД БАЙНА Л ГЭДЭГ.НЭГ НЬ Ч ШИЙДЭГДЭЭГҮЙ. ТЭГЖ БАЙГААД Л ЗАМХРУУЛАХ ЭГЗГИЙГ НЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА БИЗ.
2019/03/05 64.119.26.253
zochin
um boldoo, hkumuusee boditoi unen yrimaar um , mash ikh ajiltai gazar sanagddag, hkergiig hkamgiin turuund ATG l shagadag um bishuu
2019/03/04 66.181.177.70
zochin
Shalgakh , ajil gedeg chini mash hkund hkestyy l ajil baikh , ATG mash ikh ajil , hkereg shilee daraad l garaad baikh um KHun hkuch ni hkir baidag
2019/03/04 66.181.177.70
харамсаж байна
ХЭРЭГ барьж авсан нэртэй уядаг хуульчдаас юуны салах нь зөв. МУУ арга хэрэглээд , шалгасан дүр эсгэгч нараас салая
2019/03/04 150.129.143.198
Зочин
Жигжиднямааг зайлуулаачэээ авлигачииг т өрөөс холуулаачээ
2019/03/04 202.9.42.172
Иргэн
АТГ уг нь ажлаа хийгээд л байгаамаа?! Харин Энхжаргалаар оролдоод байгаа хүмүүст л ихээхэн асуудал байх шиг санагдаад байгаамдаа?! Хулгайч хүмүүс л хулгайчыг бариадах гээд бүхнээс чангахр хашгирдагшдэ
2019/03/04 203.91.119.94
Иргэн
АТГ уг нь ажлаа хийгээд л байгаамаа?! Харин Энхжаргалаар оролдоод байгаа хүмүүст л ихээхэн асуудал байх шиг санагдаад байгаамдаа?! Хулгайч хүмүүс л хулгайчыг бариадах гээд бүхнээс чангахр хашгирдагшдэ
2019/03/04 203.91.119.94
Иргэн
АТГ уг нь ажлаа хийгээд л байгаамаа?! Харин Энхжаргалаар оролдоод байгаа хүмүүст л ихээхэн асуудал байх шиг санагдаад байгаамдаа?! Хулгайч хүмүүс л хулгайчыг бариадах гээд бүхнээс чангахр хашгирдагшдэ
2019/03/04 203.91.119.94