8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэн голоос зөвшөөрөлгүй загас барьж байсан зөрчлийг илрүүлжээ

2019-03-06 14:06:00

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ амралтын өдрүүдээр Хэрлэн гол дахь загасны ичээ, загасчдын гаргасан зам дагуу шалгалтын ажлын хэсгийг ажиллуулжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй загас барьж байгаа иргэдийг илрүүлж, хариуцлага тооцох ажиллагааг эхлүүллээ. Нутгийн зарим айл өрхөөс хууль бус загасчдад загасны хөдөлгөөн, байршлын талаар мэдээлэл өгдөг, тусалдаг үйлдэл гарч байгаа тул иргэд олон нийтийг хууль бус үйлдлийг таслан зогсоохыг анхааруулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл