Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.
Маргааш зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5, 8-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-7-нд ихэнх нутгаар дулаан, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.