8o
Улаанбаатар хот
mobile menu

Уурхайн ослын шалтгааныг тогтоожээ

2019-03-04 13:01:35

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь "Эко Алтан Заамар" компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн хүн дарагдаж, сураггүй болоод байсны хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид олж, цогцсыг гаргаад байна.

Тэгвэл тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоожээ. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Усан тэнэг маль мэт хүн ч ойлгохоор байхад нотолход юу байх вэ дээ яагаач бултрах гээд чадхааргүй бүх зүүль ил байхад
2019/03/04 103.10.23.74