8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаар эрс муудахыг анхааруулж байна

2016-03-02 18:50:00

Цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Өнөө шөнөөс баруун аймгуудын нутгаар, 3-нд төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говийн аймгуудын баруун хэсгээр, 4-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгаар цас, ялангуяа Төв, Хэнтий Дорнод аймгийн нутгаар их цас орж, салхи ихэнх нутгаар 18-20 м/с, Говь тал, хээрийн зарим газраар 24 м/с хүрч, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ.Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Хүчтэй салхи, шуургатай үед иргэд хол ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, малчид малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.Мөн цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах шугамд саатал гардаг тул бэлтгэл байдал хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment