8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан 400.270.000 долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг танилцууллаа

2019-03-04 14:27:05

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д худалдахыг дэмжсэн ОХУ-ын Засгийн газрын шийдвэр болон Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэрхэн ярилцсан тухай тэмдэглэлийг ил болгож байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400.270.000 долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг танилцуулсан юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон байна. Санхүүгийн схем хэрхэн боссон талаар тайлбарлая.

  • -Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК
  • -Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
  • -Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
  • -Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК
  • -Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д

“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг  ажилладаг.Улмаар “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девелопмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар орсон байна. Мөн 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар орсон" хэмээн хэллээ.  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нууцын зэрэглэлтэй материалууд ил болсноор хуулийн байгууллага шалгах боломж бүрдэнэ гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tamir
Mundag zaluuchuudad amjilt husey. Odoo uls ornoo hogjuuleh tsag bolsoon. Tsoon heden hun ideh bish nukh niitiin toloo buteen baiguulaltiig demjij chineeleg dundaj davhargiig nemegduuleh tsag bolson.
2019/03/05 107.167.104.143
Зочин
Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, прокуроруудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж Элбэгдорж, Сайханбилэг, халзан Ганболд нарыг барих цаг болсон. Та нар одоо ямар ч хариуцлага хүлээлгэж чадах шүдтэй, бүрэн
2019/03/04 103.26.194.192
bibikaa
зөв
2019/03/04 66.181.160.64