8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Оюутны эрхийн өдөр 98 шинэ гишүүн МАН-д элслээ

2019-03-04 16:13:06

Өнөөдөр Монголын Оюутны эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо 98 шинэ гишүүн Монгол Ардын Намд элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион  байгууллаа.

НАМОХ нь нийгмийн ардчилсан үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад оюутан залуусын хүсэл эрмэлзлэл, зорилгод тулгуурласан оролцоог хангахаар ажилладаг биилээ. 21 аймаг 9 дүүргийн салбар холбоо, анхан шатны нэгжийн салбар зөвлөл, Их, Дээд сургууль, МСҮТ-ийн оюутны байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа нийгэм, оюутан залууст хүргэн ажиллаж байгаа юм.

Гуравдугаар сарын 1-ний өдөр “Эх орончдын байр”-ын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ой тохиосон бөгөөд өнөөдөр “Монголын Оюутны эрхийн өдөр” тохиож нийслэлийн 9 дүүргээс 98 гишүүн шинээр Монгол Ардын Намд элсч намын батлахаа гардан авч байна.

Мөн энэ үеэр Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо шилдэг салбар холбоогоо шалгаруулжээ.

НАМОХ-ны “Шилдэг салбар холбоо”-оор Булган аймгийн оюутны холбоо шалгарсан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022/12/23 197.211.53.61
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022/12/23 197.211.53.61
иргэн
ЯАГААЧГҮЙ НАМ СОНГОХ ХЭРЭГ БАЙНА УУ. ХИЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ УЛС ТӨРЖСӨН ЮМ БОЛОХ ГЭЭ ЮУ.
2019/03/05 64.119.26.253
hahahaha
ireh namar minii aavd amalsan amlalt heregjvel bi amerikt baih yum bn.. gehdee mongoldoo vrgeljlvvlen suraltsaj baisan ch ashigtai . tulburuu daalgan gesen .
2019/03/04 185.39.141.202