8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүх музей үнэ төлбөргүй үйлчилж байна

2019-03-04 17:05:00

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ сарын 1-нээс 8-ны өдрүүдэд музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд бүх музей 10-аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авахаар болжээ.

Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгахаар зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
худлаа. өнөөдөр Богд хааны музейг ачтайгаа үзэхээр очиход хаалттайгаар барахгүй худал мэдээлэл өгсөн бсшус ийн яамнаас очиж асуу хэмээн жижүүр нь хээв нэг под хийнэлээ.
2019/03/05 103.229.123.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment