8o
Улаанбаатар хот
mobile menu

Дахин нэг цэрэг золгүй байдлаар нас баржээ

2019-03-05 09:51:00

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, хоёр алба хаагчийг цагдан хориод буй. Мөн Увс аймагт цэргийн алба хааж байсан цэрэг оргосон тухай мэдээлэл гарч хэдхэн хоногийн дараа нас барсан байдалтай олдсон.  Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 30-нд харуулын байр дээрээсээ морь унаж, буу сум агсаж аваад хил даваад алга болсон гэх мэдээлэл анх цацагдаж байсан. Тус цэрэг  ОХУ-ын Тувад амиа алдсан учраас тус улс хэргийг шалгаж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл өгсөн. Тэгвэл тус хэргүүд намжаагүй байтал дахин нэг цэрэг амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарчээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амиа алдсан гэнэ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
энэ асуудал дээр сайд нь ямар ч хамаагүй юм байгааш дээ нэг юм болхоор сайд гэж яридаг хүмүүс нь болих хэрэгтэй харин тэр дарга нар нь огцрох хэрэгтэй
2019/03/05 203.91.112.115
иргэн
САЙД НЬ АЖЛАА ӨГӨӨЧ.
2019/03/05 64.119.26.253