МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хаан, Хас, Төр, Капитал банкнуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.
Тус салбарт ажиллаж буй 250 гаруй ажилтны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх эрх, ажлын байрны эрүүл ахуйн байдалд шалгалт хийхэд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажилтанд ээлжийн амралт олгодоггүй, ажилтны ээлжийн амралттай үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулсан зэрэг зөрчил илэрснийг арилгуулж ажилтны эрх ашгийг хангуулахаар улсын байцаагчийн 7 сая төгрөгийн акт тогтоож, албан шаардлага хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.