8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхсэн малын мах худалдаалж болзошгүй тул хяналт, шалгалт хийжээ

2019-03-06 13:23:00

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч мал өл алдах, осгох, тураалд орох зэргээр малын зүй бус хорогдол ихэсч байгаа аж. Үүнтэй холбоотой үхсэн малын мах худалдан авах, худалдаалагдах, бэлтгэн нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мал төхөөрөх Нөхөд ХХК, Угур ХХК, Азат ХХК , Еттаранзит ХХК, Тирлик, Ахдам зах, Тирлик захад үйл ажиллагаа явуулж буй гуанз, цайны газруудад шалгалт хийсэн байна. Түүнчлэн Аборжан, Алтаннутаг, Дастархан хиамны цехүүд, Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн махны чанар аюулгүй байдал, гарал үүсэлд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sa
Zuv
2019/03/07 2.133.6.211