09:00-17:00 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн салбарын дарга нарын зөвлөгөөн ММНБИ-ийн байранд болно.
10:00 цагт: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, НӨАТ-ын баримт, кассын машины асуудлаар уулзалт хийнэ.
11:00 цагт: МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэл хүргүүлэх талаар хэвлэлийн хуралтай.
11:30 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнд дуудах талаар Монголын ногоон намаас мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хотын захиргаанаас ТҮЦ эрхлэгчдийн эрх, ашгийг хөндөж байгаа асуудлаар ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хоёр долоо хоногт хийж, гүйцэтгэсэн ажлын талаар Төрийн ордны В танхимд мэдээлэл хийнэ.