8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал...

2019-03-06 09:02:34

09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Хөөрхөн зүрх ТББ, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монголын Эмнести Интернэшнл байгууллагууд санаачилан МУГХУСАЗЗ, ГБХЗХГ, ЦЕГ-тай хамтран “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Сэтгүүлч та бүхнийг урьж байна.

12:00 цагт “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ажиллагаа  Богд хааны ордон музейд болно. Өнөө цагийн уран хатгамалчин, шүтээн урлаачдын олон сайхан зээгт наамал энэ жилийн үзэсгэлэнг чимж, хойморт нь заларсан.  Төгс сайхан урласан бүтээл олноор төрүүлж, монгол уран хатгамалчдын хойч үеийг бэлтгэх нь “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн бас нэг зорилго билээ. Та бүхэн саатан болгооно уу.

18:00 цагт  Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулан өргөмжилдөг Lady Entrepreneur арга хэмжээ  МҮХАҮТ-ын Их танхимд болно. Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог уг арга хэмжээг сурвалжлах сонирхолтой сэтгүүлчид хүрэлцэн ирнэ үү. Холбоо барих: 99090339

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл