8o
Улаанбаатар хот
mobile menu

“Шуурхай бүлэг” Ховд аймагт ажиллажээ

2019-03-06 09:21:56

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Ховд аймагт ажиллажээ.

Тус аймагт хаваржилттай холбоотойгоор малын сэг зэм устгах ажилд шаардлагатай зардлыг шийдвэрлэх, хүн, малын эм, био бэлдмэлүүд, малын эрдэст тэжээл, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлэх гэнэ.

Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймагт 450 тонн өвс, 270 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох шийдвэр гаргасан. Тэгвэл Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг” тус аймгийн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр нэмэлтээр үнэ хямдруулсан 150 тонн өвс, 230 тонн тэжээлийг ойролцоох аймгаас татах зардлыг орон нутаг өөрсдөө хариуцах нөхцөлтэйгөөр худалдан авахыг зөвшөөрсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл