Цагдаа нар одоогоос 19 жилийн өмнөх хүн амины хэргийг илрүүлсэн байна. 1997 оны наймдугаар сарын 5-нд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд 32 насны эрэгтэй Э цээжиндээ дөрвөн удаагийн мэсний шархтайгаар нас барсан онц ноцтой хэрэг гарч, байсан бөгөөд түүнийг үйлдсэн сэжигтэн баригдсан байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй эмэгтэйг Улаанбаатар хотын цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэххэлтсийн алба хаагчид баривчилсан юм. Сэжигтэн 41 настай эмэгтэй Турк улсад амьдарч байгаад өнгөрсөн бямба гарагт Монголд ирээд байхад нь ийнхүү баривчилжээ.Одоогийн байдлаар сэжигтэн этгээд биеэ үнэлдэг нэгэн байсан бөгөөд 2000,2015 онд бусдыг хутгалж гэмтээж байсан гэсэн мэдээлэл байна.
19 жилийн өмнөх хүн амины хэрэгтэн биеэ үнэлэгч байжээ
2016-03-03 09:08:00