8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан скаутын гишүүн, Ч.Чамин-Эрдэнийн хэргийн гэрч биш гэв

2019-03-06 09:47:47

Монголын скаутын холбооны гишүүн У энэ сарын 25-ны өдөр зуурдаар таалал төгсчээ. Түүнийг талийгаач Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийн гэрч байсан бөгөөд түүний амийг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл цахим хуудсанд тархаад байна. Үүнтэй холбогдуулан Монголын Скаутын холбоо энэ талаар мэдэгдэл гаргасан байна. 

Уг мэдэгдэлд "Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэнийн хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна. Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24-нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм. Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ. 

Энэ тухай мэдээллийг анхлан сошиал орчинд "Цэнхэр үст Цэрэн" хэмээн алдаршсан Э.Цэрэн гэх эмэгтэй тараасан. Тэрбээр "Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож...Тэрээр 2018.10.24 ны өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад... Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачын ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан... Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан.

Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачийн эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэгч хийдэг байсан юм байна. Талийгаачийг утсаар хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Нэмэхбаяр 3 сарын 1 нд Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ...тэр Монголоос зугтлаа.

Талийгаач Г. УЛСБОЛДЫН үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе... Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй... Тэр амаа хамхисан бол магадгүй, амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье. Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна... Над руу ч ирэхыг үгүйсгэхгүй" хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэг
Аймшиг яанаа амьд явах баталгаа алгаа
2019/03/07 103.229.120.141
Иргэн
Улаан Үдэд ганцаараа яваагүй, хамт яваа хүмүүс нь байгаа юм биш үү. Барин тавин яаж ингэж худлаа мэдэгдэл хийх вэ дээ. Хилээр орсон гарсан, гэр орныхон гээд бүгд л байгаа байлгүй дээ
2019/03/06 202.9.43.248
зортиг
энэ нямтайширын алуурчин луйварчидаас монгол төр ,монголчууд хэзээ салах вэ ?
2019/03/06 66.181.160.64