8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордонд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган болно

2019-03-06 09:54:04

          Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Монголын эмэгтэйчүүдийн холбоо" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран "Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо" үндэсний чуулганыг зохион байгуулна. Тус хүндэтгэлийн арга хэмжээ 3 сарын 7-ны 14.00 цагт Төрийн ордонд болох юм.

Жил бүрийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг эмэгтэйчүүд баярлаж тэмдэглэх бус хаана эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэл үйлдэгдэж байна, үүнийг бууруулах гарц, шийдлийн талаар санаа бодлоо хуваалцах нь чухал юм. Тиймээс энэ жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл гэр бүлийн үнэ цэнэ, нандин харилцаа, өрхийн гишүүдийн эрх, үүрэг, эмэгтэйчүүдийн аж байдал, малчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, нийт эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсоно. Нийтлэг саналуудад үндэслэн 9 саналыг төрийн удирдлагуудад хүргүүлэх юм.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэхүйц урлаг, соёл, спортын 9 алдартныг шалгаруулж, “Соёлыг түгээгч”-ээр өргөмжилнө.

Төрийн ордонд болох тус чуулганд 21 аймгийн 330 сум, нийслэл дэх 9 дүүрэг, хороо бүрээс малчин, тариаланч, оёдолчин зэрэг эгэл иргэдийн төлөөлөл ээжүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд оролцоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment