8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 2019 оны шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа

2019-03-07 11:16:37

Өнөөдөр болсон “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн ёслолын үеэр Нийслэлийн 2019 оны шилдэг есөн бүсгүйг тодрууллаа.

Боловсролын салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор М.Цэрэнханд, санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий санхүүч С.Солонго нар шалгарсан бол эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын хүний гавьяат эмч, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын танхимын эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн, урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран нар тодорлоо.
Сайн үйлсийн элч шилдэг эмэгтэйгээр аялал жуучлалын “Stone horse expeditions” ХХК-ийн ажилтан С.Нямсүрэн, бизнесийн шилдэг эмэгтэйгээр шууд худалдааны “Фаберлик Монголиа” компанийн үндэсний захирлаар ажилладаг Ө.Өрнөхбилэг, үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” ХХК-ийн захирал Б.Ариунаа шалгарлаа. Мөн шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал шалгарав. Хүмүүнлэгийн элч шилдэг эмэгтэйгээр “Монгол эм импекс концерн” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Б.Болормаа шалгарлаа.

Хүндэтгэлийн ёслолд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, салбар бүрийн төлөөлөл болсон 1200 эмэгтэй оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл