8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер улаанбурханаар өвчилсөн нь тогтоогдлоо

2019-03-07 12:03:19

Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон талаар ЭМЯ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ""Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байгаа. Өнөөдөр өглөө  ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад тусгаарласан байгаа. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаар зорин ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
hil gaaliin hni ajil muu bgaagiin shinj. gadnihnaas shinjilgee avch bai l daa. ter tusmaa haluun ornoos irj bga humuust
2019/03/07 64.119.16.66
irgen
hurdan zailuul.ariutgal sain hii
2019/03/07 64.119.16.66
Хн
Гайтай гадаад бэ яадаг
2019/03/07 202.126.89.150