8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллав

2019-03-07 12:32:00

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй.

Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд 03 дугаар сарын 05-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засаг даргын захирамжаар сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусчээ.

Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн нэгдсэн эмнэлэг болон Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.

Саналын дагуу Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор тус тус шийдвэрлэснийг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment