8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй

2019-03-07 12:50:00

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн Мягмар гараг буюу энэ сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр "Шөнийн гудамж"-ийг болиулах талаар байр сууриа хэлэв. Тэрбээр "Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго гэсэн юм.

Хотын даргын ажлаа аваад удаагүй байгаа С.Амарсайхан үлдсэн жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотод ямар бодлого барьж ажиллах талаараа илтгэлдээ дурдсан. Түүний хэлсэн зарим үгийг онцлон хүргэж байна.  

  • Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилд өндөр зохион байгуулалттай, нэг зорилготой нэг багийн арга барилд шилжиж ажиллана.
  • Жишиг дүүрэг хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ
  • Хотын хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежементийн өгөөжийг дээшлүүлэх асуудал хамгийн чухал.
  • Хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ёстой.
  • Өчнөөн олон эд хөрөнгө байдаг хэрнээ эзэнгүйдэж, Өмчийн харилцааны нэртэй газар нь бланснаас блансад хөрөнгө шилжүүлдэг, цаасан дээр хөрөнгийг хадгалдаг. Татвар төлөгч иргэдийн хөрөнгөөр бүрдсэн эд хөрөнгийн өгөөжийг дээшлүүлж чаддаггүй ийм алдаа дутагдлуудыг засах ёстой.
  • Монгол Улсын, Улаанбаатар хотын өмч үнэ цэнэгүй биш. Улаанбаатартаа төдийгүй улс орон даяар, олон улсад үнэ цэнэтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
  • Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхлоос үл хамааран хувийн хэвшил төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой. 
  • Төслүүдийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийдэг нэгдсэн уялдаа холбоотой, нэг зангилаатай, ийм бүрэлдэхүүн бүтэц рүү бид орно.
  • BRT төсөл жилдээ 500 гаруй мянган ам.долларын цалингийн зардалтай атлаа нэг ч бүтээлч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн. 
  • Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт болсон олон асуудлыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.
  • Төрийн төлөөлөл болсон албан хаагчид та бүхэн өндөр хариуцлагатай, зөв төлөвшилтэй, ёс зүй, сахилга хариуцлагатай байж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээр хандах нь нийслэлийн хотын хөгжлийн гол түлхүүр юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
13 nastai ohin ami nasaa alddag ochir tuw baar buudalaa haamaar yumaa
2019/03/08 103.10.21.112
Mandah
Oboo doo ashgvi de ene gudamj gj balai yum manai ulsd tohirohgvieeeeeeee
2019/03/08 64.119.27.240
ЗОЧИН
МАШ ЗӨВ. ШӨНИЙН ГУДАМЖ БОЛ ДЭМИЙ ЗҮЙЛ. ТЭР ХАВИЙН ИРГЭД АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2019/03/07 202.5.194.26
Хоёр нүүрт
Өмнөх дарга нь "шөнийн гудамж хинхэ"гэхэд мөнгийг нь баталж дэмжиж байсан хүн өнөөдөр устгана гэж ярьж байгаа нь хүнд таалагдах гэж алийгаа алдаж байгаа хоёр нүүрт байна даа.
2019/03/07 202.21.111.170
uyaachiin huu
duu chimee gardag, bas haviin ailuudiin orchin nuli buuljiv , baas shees boldog. Tend zaluuchuud mash ih arhi pivo uuj baigaa ni denduu. Ene gudamjiig zogsooyo
2019/03/07 108.28.146.232
uyaachiin huu
shuniin gudamjiig zogsoo. 45-r surguuliin havi jorlon bolson, II turuh gazart turuh gej yadarch baigaa bolon dunguj tursun nyalh nyarai huuhduudiin amgalan baidal ers aldagdaj mash huchtei duu chimee
2019/03/07 108.28.146.232
Жаргал
Зөв зүйл ярьж байна.Шөнийн гудамж манайд хэрэгжих нөхцөл болон хүмүүсийнэ соёл болоогүй байна.
2019/03/07 124.158.110.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment