8o
Улаанбаатар хот
mobile menu

Ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо

2019-03-07 15:30:00

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10:00 цагаас нээхээр болов.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл