8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нарантуул" зах гурав хоног ажиллахгүй

2016-03-03 10:05:00

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд өнөө  өглөө үүрээр гал гарсан талаар бид мэдээлсэн.  Үүр шөнийн заагт буюу 03:00 цагийн үед тус захын бөс, барааны хэсэгт гал гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрынхан одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Галыг унтраахаар найман ангийн аврагч, гал сөнөөгч нар ажиллажээ. Үүнтэй холбоотойгоор “Нарантуул” ОУХТ-ийн үйл ажиллагааг гурван хоног зогсоохоор болсон аж. Нарантуул худалдааны төв урьд хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment