8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” үндэсний чуулган зохион байгууллаа

2019-03-08 11:09:28

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Монголын эмэгтэйчүүдийн холбоо" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч
"Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо" үндэсний чуулганыг зохион байгууллаа.  Тус хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр  /2019-03-07/ Төрийн ордонд боллоо. 

МЭХ-ноос санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээний онцлог нь жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баярын өдөр мэт тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалаас тэс өөр байлаа.

Учир нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх хохирогчдын тоо буурахгүй байгаа энэ цаг үед Хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ ямар гарц гаргалгатай ажиллах вэ?

Үүнд иргэн бүр ямар ҮҮРЭГТЭЙ оролцох вэ? гэсэн шийдлийг эрэлхийллээ.

Ингэхдээ Монгол орны өнцөг булан бүрт суугаа ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг төрийн ордонд урьж, тэднээр дамжуулан төрд дайх ээжүүдийн саналыг нэгтгэж авсан.

Мөн “Хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, хүчирхийлэлд өртөгчийг өмгөөлж хамгаалдаг байх” үзэл хандлагыг өөртөө, эргэн тойрныхондоо, найз нөхдөдөө, сургууль, ажлын орчиндоо төлөвшүүлэхийг уриаллаа.

Чуулганд 21 аймгийн 330 сум, нийслэл дэх 9 дүүрэг, хороо бүрээс багш, эмч, сувилагч, малчин, тариаланч, оёдолчин эгэл жирийн ээжүүд, эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Хүчирхийлэлгүй ирээдүйн хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх”-эд салбар бүрийн манлайлагчдын үлгэрлэл онцгой нөлөөтэй гэж үзэн 9 төлөөлөгчийг сонгож “Соёлыг түгээгч”-ээр өргөмжлөн олон нийтэд зарласан юм.

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, МЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл