8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Жигжиднямаа УБТЗ ХНН-ийн санхүүг шалгуулахаас татгалзлаа

2019-03-11 10:07:56

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т шалгалт хийж эхэллээ. Өнгөрөгч нэгдүгээр сараас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал болон холбогдох хууль дүрмийг баримталж ажиллаж байгаа эсэхийг шалгахыг хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн байна. Гэсэн ч  тус байгууллагын удирдлага болох Д.Жигжиднямаа шалгуулахаас хоёр удаа татгалзсан байна.  МХЕГ-аас “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмыг дагаж мөрдөх учиртай. Тиймээс шалгалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Зам тээврийн сайдад хүргүүлжээ. Салбарын сайдаас шалгалт хийхийг зөвшөөрснөөр “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шалгах ажлын хэсэг тус байгууллагын үүдэнд хүрэлцэн ирсэн боловч  ажлын хэсгийнхэнийг дотогш нэвтрүүлэхээс татгалзлаа. 

Энэ талаар эргэн мэдээллэх болно. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
доржпунцаг
4-р сарын 2 нд гарсан хүний ам эрсдсэн осолыг одоо болтол авч хэллцэхгүй дарж байна
2019/05/20 202.179.31.27
доржпунцаг
ХАБ-д боловсон хүчний бодлого буруу хэрэгжиж байгааг анхаар жнь замын алба ю нямжаргал эхнэр долгормааг томилуулж дадлага туршлгүй залуусийг хөдөлгөөны ажилд ашиг сонирхолоор томилсноос осол гарсан
2019/05/20 202.179.31.27
зориг
Зорилго нь ажлыг нь сайжруулах биш удирдлагыг нь солиход чиглэсэн болохоор хэт туйлширсан дүгнэлт гаргах нь тодорхой.
2019/03/11 66.181.177.12