8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т нэг сарын хугацаатай санхүүгийн шалгаглт хийнэ

2019-03-11 10:43:49

Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т өнгөрөгч нэгдүгээр сараас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал болон холбогдох хууль дүрмийг баримталж ажиллаж байгаа эсэхийг шалгахыг хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн байна. Гэсэн ч  тус байгууллагын удирдлага болох Д.Жигжиднямаа шалгуулахаас хоёр удаа татгалзсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Харин дөнгөж сая  МХЕГ-аас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад удирдамжаа танилцуулж, шалгалт хийх зөвшөөрөл авсан байна. Шалгалтыг өнөөдрөөс эхлэн сарын хугацаатай хийж гүйцэтгэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл