8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндрөөс үсрэх гэж байсан иргэний амь насыг авран хамгаалжээ

2019-03-11 12:49:11

Онцгой байдлын албанд гуравдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагийн дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр очсон аж. Тэрээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 25 настай, эрэгтэй П нь тус байрны дээвэр дээр гарч доош үсрэх гэж байсан байна. Аврагчид амь насыг нь авран, тухайн иргэнийг тус дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment