8o
Улаанбаатар хот
mobile menu

​“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

2019-03-11 13:45:02

Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсыг өнөөдрөөр бүртгэж дуусч байна.

Энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн юм. Хэрэгжиж эхлээд зургаан жил болж буй уг хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж билээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг. Шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаадаг байна. Одоогоор “Оюутан цэцэг“ хөтөлбөрт 5000 гаруй оюутан хамрагдаад байгааг албаныхан хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл