8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

2019-03-16 12:57:00

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарсан байна.

Суудлын хуваариа хэрхэн авах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар өглөө. "Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна.

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авна. 

Харин өмнөх оны шалгуулагчид шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авна" гэв.

Элсэгчдийн заавал өгөх монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-нд явагдана.

Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment