8o
Улаанбаатар хот
mobile menu

Намын төр үү, Түмний төр үү” хэлэлцүүлэг болно

2019-03-12 09:16:09

09.00 цагт ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулна.

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Намын төр үү, Түмний төр үү” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр сарын статистик мэдээг танилцуулна.

11.00 цагт Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нар Сангийн яамны “Хүндэтгэлийн танхим”-д гарын үсэг зурна.

11.00 цагт "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" хэлэлцүүлгийг Хуульчдын холбоо зохион байгуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment