8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрээ баярлуулах гэж байгаад бусдын машиныг шатаажээ

2019-03-12 09:18:32

Чингэлтэй дүргийн V хороо, “Нисдэг машин” худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн дуудлага мэдээллийг энэ сарын 8-ны 22.30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгоай байдлын алба хаагчид түргэн шуурхай ажилласан байна. Ослын шалтгаан нь тус хороонд оршин суух иргэн Д олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж,ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу кардонон суурьтай, хоёр ширхэг салютыг дохионы пуужингаар долоон давхарын цонхоороо буудуулсан байна. Гэтэл салютны хошуу эсрэг талын 12 дугаар байрны зогсоолд байсан “ToyotaРrobox” суудлын автомашин дээр унаж шатаажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
лхагва
эхнэрээ баярлуулах гэж байгаад гээд л тодотгоод байх нь тийм зохимжтой юу ингэж бичихээсээ ичээч
2019/03/13 98.231.145.61
hi
azgui nowsh we
2019/03/12 103.10.21.112