ХҮН-ын Төв хороо өчигдөр хуралдаж намын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатараа огцруулж Б.Найдалааг даргаар сонголоо гэсэн. Гэсэн ч С.Ганбаатар дарга нь намын дарга хэвээрээ байгаа, энэ хурал бол ХҮН-ын Төв хорооны албан ёсны хурал биш, хэсэг хуйвалдагчийн ажил гэсэн. Жинхэнэ Төв хороо пүрэв гарагт хуралдана гэж байлаа. Тэгвэл ХҮ намын албан ёсны Төв хорооны хурал дөнгөж сая дууслаа. ХҮН Төв хорооны хурлаараа хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүний дотор Б.Найдалааг намын дэд даргын албанаас чөлөөлсний дээр Төв хорооны зарим гишүүдийг сольсон байна. Мөн ХҮН-ын алдагдсан тамганы хэрэг болоод бусад олон асуултын хариуг 11:30 цагт болох хэвлэлийн хурлаас авч болох нь.
ХҮН-ын Төв хороо Б.Найдалааг намын дэд даргын албанаас чөлөөллөө
2016-03-03 10:48:00