БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэл өчигдөр 09.00 цагаас эхэлсэн. Харин өнөөдөр 18.00 цагт хаагдана. Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлнэ. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
Өөрийн биеэр бүртгүүлэх
АНХААРАХ ЗҮЙЛС
Монгол Улсын иргэн байх
18-аас 39 настай байх
Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримжгаргуулж байгаагүй байх
Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.
БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.