8o
Улаанбаатар хот
mobile menu

Оршуулгын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг хориглолоо

2019-03-16 12:54:00

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийг НИТХ-д өргөн барихад бэлэн болжээ. Оршуулгын газар, талийгаачийг нутаглуулах зан үйлийг дагасан бизнес нийслэлд хэдийнэ цэцэглэсэн. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас талийгаачийг нутаглуулах газрыг үнэтэй зарж, үүнийгээ багц үйлчилгээ хэмээн нэрлэж, энэ зан үйлээр дамжуулан бизнес хийж гаршсан компаниудад шалгалт хийжээ. Ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 9 компанид шалгалт хийсэн бөгөөд зөвшөөрөлгүй оршуулгын үйлчилгээ эрхэлж байгаа “Сувд буян” ХХК, “Их дүнчүүр буян” ХХК-уудын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Түүнчлэн оршуулгын компаниуд оршуулсан талийгаачийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, архивын нэгж үүсгэх, нийслэл дүүрэгт тогтмол өгч байх, оршуулгын үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, бодитой тогтоох, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэдэд үнэ төлбөргүйгээр хөнгөлөлттэй үйлчилдэг байх, энэ талаарх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, оршуулгын үйлчилгээг зөвхөн зөвшөөрөгдсөн оршуулгын газар үзүүлэх зэрэг дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна. Мөн Далан давхар, Маахуур толгой, Алтан өлгий зэрэг оршуулгын газруудад энэ жилээс хайлаас мод тарих, ойжуулах асуудлыг хэлэлцэжхотыг тойрсон 21 байршилд талийгаачдыг оршоох үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад үйл ажиллагаандаа ойжуулах, мод тарих бодлогыг нэвтрүүлэх чиглэл өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батсүрэн
Ирж буцсан хүн болгоныг оршуулаад байвал зардал чирэгдлээс гадна байгалийг сүйтгээд үхэгсдийн хот нь хүрээ тэлж амьдын хотоосоо том болж Монгол улсын хамаг газар нь оршуулгын газар болно.
2020/03/28 66.181.161.104
Батсүрэн
Хөрсөнд нь авсгүй булах аргыг цогцос задлах бодис, уусмалтай хамт хэрэглэснээр 70 давхар шиг нэг довыг 1000 жил ашигласан ч болно. 60 жил болоод эхнээс нь ухаж дахин ашиглахад шороо болчихсон байна.
2020/03/28 66.181.161.104
Батсүрэн
Дурсч байгаа хүмүүс нь өөрсдөө бас удахгүй араас нь явна.Босгосон хөшөө, суварга нь хэнд ч хэрэггүй, зай эзэлсэн шовойсон хог болно. Улсаас газрыг нь заагаад өгсөн үед оршуулахад нэг ч төгрөг орохгүй.
2020/03/28 66.181.161.104
Батсүрэн
Байгалийн чулууг булга татаж авч ирээд ирээд буцсан хүн болгоны нэр, төрсөн, үхсэн оныг бичээд. Учиргүй бетондож, битүүмжилсэн зузаан авсанд хийснээс болж цогцос задрахгүй удаад. Тэр нь дараа цөмрөөд.
2020/03/28 66.181.161.104
Батсүрэн
Манай монголчууд тэгээд ухаан муутай мал шиг ард түмэн юм. Нэгэнт биеэ орхиод тэнгэрт явчихсан хүнийг мөнхөжүүлж хэнд дурсуулах гээд байдаг байнаа. Байгальдаа буцаад уусч арилах ёстой юм. Уг нь.
2020/03/28 66.181.161.104
зочин
Багцын бодит үнэ яаав ч биш.ингэж ард иргэдийн зовлонгоор тоглож бгаан үйлийн үрээ үзэх л байх даа.буян kампоныхаан.юманд жаахан бодитоо хандаж сураачээ.
2019/03/16 103.212.117.12
зочин
Багцын үйлчилгээ гэж ямар юмаа донгосоод ард иргэдийн зовлон дээр нэрмээс болж бгааг зогсоо.6,9 саяын буян kампони багцын үйлчилгээнд газар,хайрцаг,хөшөө 3 зүйл орох юм.энэ ни дээрхи зүйлийн бодит үнэ
2019/03/16 103.212.117.12
Буянхүү
Бусад үйлчилгээ, материалын зардал байж болох асуудлаа. Байлгүй яах вэ. Амиддаа 0,7 га газраа авах ч өнгөрсөн ажил. Үхсэн хойноо 4 метр куб газрыг л үнэлүүлмээргүй санагддаг даа. Арай л дэндсэн юм шиг
2019/03/14 64.119.20.154