8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-03-13 09:12:21

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2019 оны 03 дугаар сарын 12-ны 20 цагаас 03 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас, 2 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 1 хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment