8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эко Алтан Заамар”-ын уурхайд болсон ослын үед ажилласан онцгой байдлын алба хаагчдыг хүлээн авч уулзана

2019-03-13 09:19:30

“Бодь” цамхагаас

09:00 цагаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах аялал эхэлнэ.

Үндсэн хуулийн цэц хуралдана

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

Кемпински Хаан палас зочид буудалд

09:00-13:00 цагийн хооронд "Пневмококийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ" судалгааны ажлын 2018 оны тайлангийн хурал" болно.

Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд

10:00 цагаас Нийслэлийн цагдаагийн газраас Нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт ХХК-тай хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, телекамерын хяналтыг сайжруулах зорилготой зөвлөгөөн зохион байгуулна.

МУИС-ийн дугуй танхимд

10:00 цагаас  БНХАУ-ын нэрт эдийн засагч, профессор Мэн Шяосу “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншина.

ШУТИС-ийн хичээлийн I байранд

10:00 цагаас “Мобиком корпорац”-ийн захирал Хамада Тацуяа тэргүүтэй илтгэгчид Япон Улсад суралцах оюутнуудад зориулан лекц уншина.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагаас Премиум Бьюлдинг Материалс” ХХК-иас Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент сэдвийн дор зохион байгуулах "Төгс бүтээгч-2019" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Монгол цэргийн музейд

11:40 цагаас Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах ёслол болно. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулна.

БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд

11:40 цагаас "Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө,мэдээллийн төв"-ийн нээлт болно.

Төрийн ордонд

12:00 цагаас Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко Алтан Заамар”-ын уурхайд болсон ослын үед ажилласан онцгой байдлын алба хаагчдыг хүлээн авч уулзана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл