8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эко Алтан Заамар" компанийн удирдлагуудыг шалгаж эхэллээ

2019-03-13 09:49:00

 Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдаж дөрвөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Амь насаа алдсан  иргэдийн цогцсыг аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, тухайн өдрийн  19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг гаргаж авсан. Мөн гуравдугаар сарын 09-ний өдрийн 08:56 цагт дөрөвдэх иргэний цогцсыг гаргаж авсан.

Уурхайн осол “Эко Алтан Заамар” компанийн хувьд анхных биш. 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө уурхайд ажиллаж байсан 51 настай эрэгтэй хүнд даацын машинд дайруулж амиа алдсан хэрэг гарч байсан. Өнгөрсөн жилүүдэд Төв аймгийн Заамар сумын иргэд тус компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байсан. Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712, MV-007713 болон Баянголын эх MV-018995, Бор толгойн-MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус компани эзэмшдэг аж. 2018 оны  тавдугаар сарын 30 нд тус компани нь Өгөөмрийн арын тохойрол нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхэлж байгаа талаар тус багийн иргэд мэдээллэж байсан юм. Уг тохойрол нь Хайлааст багийн Туул голын дагуух 56 км үргэлжлэх газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн гурван км үргэлжилсэн газар бөгөөд малчдын малаа ус, хужир шүүнд оруулж, зуншдаг төдийгүй уул уурхайн эвдэрсэн бүсэд амьдардаг Хайлааст багийн нутагт орших тахилгат Өгөөмөр хайрханы хормойд оршдог. Уг тохойг авч үлдэхийн тулд нутгийн иргэд өчнөөн жагсаал цуглаан зохион байгуулж байсан юм. “Эко Алтан Заамар”  ХХК нь БОНБНҮ хийлгэхдээ Хайлааст багийн иргэдэд төслийг танилцуулж ИНХ-ийн санал тэмдэглэлийг тусгаж хавсраагүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.4.8, арван 8 дугаар зүйлийн 18.4 заалтуудыг тус тус зөрчсөн учир үйл ажиллагааг нь зогсоох бүрэн боломжтой хэмээн нутгийн иргэд үзэж байсан. Гэтэл харъяа байгууллагууд нүдэн балай чих нь дүлий явсаар дөрвөн эрдэнэт хүмүүний алтан амь үрэгдчихээд байна.  Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дөрвөн сайхан хань, айл гэрийн өрхийн тэргүүн, хүүхдийн эцэг нас барсаны дараа одоо л Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.

Уг нь өнгөрсөн оны долдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК-д шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж байсан юм. Энэхүү дүгнэлтийг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байсан. Гэтэл тусгай зөвшөөрлийг цуцлах битгий өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байсан юм.

Туул голын хөвөөг төнхөн байж авсан алтны төлөөсөнд ядаж эргүүлээд нөхөн сэргээгүй байгаа “Эко-Алтан Заамар” компанийн удирдлагуудыг хуулийн байгууллага хэрхэн үнэн зөв шалгахыг харах л үлдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Алтны кампанууд хичнээн их даварсан гэнээ Ухаж хаячихаад нөхөн сэргээхгүй,ашиглалтын татвар 2,5%байхад л ихэнх алтаа хувь хүнии нэрээр тушааж татвараас бултдаг Төр татвараа нэмэх дээр гадагш нь нууц.
2019/03/14 202.179.31.31
Шудрага бай
МОНГОЛын хуулийнхан үнэн зөвөөр шүүж чадах уу? ХИЙ ДЭМИЙ ШҮҮГЧ НАРТ АСАР ӨНДӨР ЦАЛИН ӨГДӨГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
2019/03/13 150.129.143.198
ням
шалгах гэж мөнгөтөй талд үйлчилэнэ гэвэл бараг таарна хэцүү дээ
2019/03/13 66.181.178.23
Зочин
Зурагаас харахад яг уурхайн ашиглалтын мэргэжлийн хүн байхгүй байсан нь харагдаж байна. Зүгээр л мөнгөтэй хүмүүс би чадна багийн хэдэн хүмүүсийг ажилуулдаг байдал нь уурхайд осол гарахад хүргэж байна
2019/03/13 103.57.94.142
БАТ & БАТ
ДѲРВИЙН ДѲРВѲН ХҮНИЙ АМЬ НАС , УЛСАД УЧРУУЛСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛЫГ ХЭН БАРАГДУУЛАХ ВЭ ? ? ?
2019/03/13 66.181.160.102
БАТ & БАТ
ТѲРИЙН ЯАМНААС ТУСГАЙ ЗѲВШѲѲРЛИЙГ НЬ ЦУЦЛУУЛАХ АЛБАН ТООТ ХҮРГҮҮЛСЭЭР БАЙТАЛ ИЛТ ХАМГААЛЖ АВЧ ҮЛДСЭН АЛБАН ТУШААЛТАНД ЭРҮҮ ҮҮСГЭЖ АТГ , ЭЦГ ШАЛГАХ ЁСТОЙ ! , АВИЛГА АВСАН НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ! ! !
2019/03/13 66.181.160.102