8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баатархүү:“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Ц.Цолмон, С.Ламбаа, Н.Золжаргал нарын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан

2019-03-13 14:22:00

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан iшалгасан билээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар АТГ ЦЕГ хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй "Генетик" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл