8o
Улаанбаатар хот
mobile menu

 "Эрх зүйн хөтөч" бэлтгэх III ээлжийн сургалтын нээлт болно

2019-03-14 09:25:16

07:30 цагт БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга нар Улаанбаатар хотод хэрэгжиж буй концессын төсөл арга хэмжээний хэрэгжилттэй танилцана.

Төрийн ордны "Чингис" танхимд

09:00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг хийнэ. 

ГХЯ-ны Зөвшилцлийн танхимд

09:00 цагаас Эрчим хүчний яам Английн Элчин сайдын яамтай хамтран "Ухаалаг эрчим хүч" форумыг зохион байгуулж байна. Форумаар Их Британийн эрчим хүчний ухаалаг сүлжээ, эрчим хүчний нөөцлүүр, усан цахилгаан станц зэрэг сэдвээр илтгэлүүд тавина.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд

09:00 цагаас "Эрх зүйн хөтөч" бэлтгэх III ээлжийн сургалтын нээлт болно. 

НХГБХГ-ын хурлын танхимд

09:00 цагт "Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сургалт болно. 

НЗДТГ-ын "А" зааланд

10:30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хурлаар нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах зэрэг талаар хэлэлцэнэ.

МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд

11:00 цагт "Оросын боловсролын үзэсгэлэн 2019"-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.  

Нийслэлийн иргэний танхимд

14:00 цагт Нийслэл, дүүргийн Хүүхдийн холбоо болон оролцооны байгууллагуудын чуулга уулзалт зохион байгуулна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл