8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын тосны салбарт монгол нэртэй хятад эзэнтэй компаниуд олширчээ

2019-03-14 09:39:48

Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлье сэдвийн хүрээнд салбарынхан хийгээд хэвлэл мэдээллийнхэн дуу хоолойгоо нэгтгэж эхлээд байгааг бид өнгөрсөн удаад мэдээлж байсан. Учир нь газрын тосны олборлолт хийгдэж буй 19, 21-р талбайд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор ороод ирчихсэн, мөн ажлын байр, туслан гүйцэтгэгч шалгаруулах мэдээлэл хаагдмал, Монгол талаас ямар хяналттай ажилдаг нь ч тодорхойгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс мэргэжлийн хүмүүс хийгээд газрын тосны салбарынхан нэгдэж энэ салбарт үйл ажиллагаа явуулж болохуйц монгол компаниудыг нэмэгдүүлье, мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлын байраар хангахад бодлогын хүрээнд дэмжиж өгөе гэж уриалсаар байгаа юм. 

Тухайлбал, Дорнод аймгийн Матад суманд яг газрын тосны чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байдаг ч өдийг болтол ажлын байраар хангагддаггүй. Ажилд орлоо ч мэргэжлийн хүрээнд өсч дэвждэггүй, яг мэргэжлийн ажлаа хийж чаддаггүй, хар бор туслах ажлуудад дайчлагддаг зэрэг асуудлууд тулгарч байгаа юм. Мөн туслан гүйцэтгэгчээр хэдхэн монгол компаниуд ажилладаг. Тэдгээрийг дээрээс нь хавчиж дарамталдаг, төр засгаас бодлогын хүрээнд огт дэмжиж өгдөггүй өдийг хүрчээ. Нөгөөтэйгүүр газрын тосны салбарт туслан гүйцэтгэгч хийж байгаа монгол тодотголтой компаниудаас цаанаа хятад эзэнтэй компаниуд ч цөөнгүй байдаг талаар салбарынхан нь онцолж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний нэр дээр хятад иргэн компани байгуулаад хятадаасаа хэдэн тээврийн хэрэгсэл оруулж ирээд туслан гүйцэтгэгчээр ажилладаг тохиолдол бишгүй байдгийг энд дурьдах нь зүйтэй биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
нефтийн чиглэлээр сургууль төгссөн залууст ажил олдохгүй бензин түгээгч л хийж бга шүү дээ тэгсэн хэрнээ хятдууд монголоор нэг бх юм даа төр засаг юу харж анхаарч бдаг юм бол
2019/03/14 202.179.31.28