8o
Улаанбаатар хот
mobile menu

Дашваанжил ХХК ажилчдынхаа илүү цагийн мөнгийг дутуу өгдөг байжээ

2019-03-14 10:04:26

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг Бор-Өндөр сумын Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд хийж, байгууллагын сургалт зохион байгуулан, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө. Улмаар дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Мөн Хэрлэн суманд үйл ажийллагаа явуулж байгаа хоолны газруудын хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд хоол хүнсний гаралтай хордлого, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилготойгоор төлөвлөгөөт шалгалт хийж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment