8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэргийн газар Мөрдөн байцаах газраас томилогдсон мөрдөн байцаагчид ажиллаж байна

2016-03-03 13:17:00

Нарантуул захад гарсан галын талаар албаныхан мэдээлэл өглөө.  Галын дуудлага 101 утсанд үүрээр, тодруулбал  03:39 цагт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах ангийнхныг  очиход түймэр өргөн  хэмжээнд  тархсан байжээ. Иймд онцгой байдлын албаны 100 гаруй албан хаагч, нийслэлд буй гал унтраах ангийн 90 гаруй хувийг дайчлан ажиллуулжээ. Галын тархалтыг  өглөөний 04:50  цагт зогсоосон ч 07:00 хүртэл үргэлжлүүлэн ажиллаж бүрэн унтраасан байна. Галд нийт 95х60 м буюу 5700 мкв талбай өртжээ.  Үүнээс 53х40 м буюу 2500 гаруй мкв талбай галд шатсан гэдгийг холбогдох  албаныхан хэлэв. Хэргийн газрын үзлэгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид болон Мөрдөн байцаах газраас томилогдсон мөрдөн байцаагчид хийж байна. Мөн цагдаагийнхан “Нарантуул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу болон “Нарантуул трейд” компанийн удирдлагууд, бөс бараа худалддаг  бизнесмэнүүд тайлбар авч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment