8o
Улаанбаатар хот
mobile menu

“FAMILY” кимчиний цехийн үйл ажиллагааг зогсоожээ

2019-03-14 10:35:35

НМХГ-аас Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехид хяналт шалгалт хийсэн байна.   Шалгалтаар тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж,  цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар албан даалгавар хүргүүлсэн байна.  Тус газарт  Зөрчлийн хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХУД-ийн ХҮҮХ-т хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Монголд амьд явах баталгаа байна уу? Мэргэжлийн хяналтынхан ер нь юу хийдэг байна? Хариуцлага гэдэг үг хоосон үг болжээ. Ажлаа хийдэггүй хүмүүсийг халаач ээ? Авлига авахаас өөр юм мэдэхээ больжээ,
2019/03/15 202.126.89.192
irgen
bas co kimchi bna.tumpen savaa ariutgahgui zabaan
2019/03/14 64.119.16.66