8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнжмөл шар өвсийг шатаахдаа ОБЕГ-т мэдэгдэх ёстой гэв

2019-03-14 16:30:00

Энэ хаврын хувьд ихэнх нутгаар цас багатай байсан учраас хуурайшилт ихтэй байгаа тул ой хээрийн түймэр гарах вий гэсэн болгоомжлол онцгой байдлын алба хаагчдын санааг зовоож байна.

Тиймээс онцгой байдлын газраас өнжмөл шар өвсийг шатаахгүй байх, хээр гадаа явахдаа асаасан галаа сайтар унтраах, тамхины ишээ унтрааж хаяхыг байнга сэрэмжлүүлсээр байна.

Онцгой байдлын газрын дарга Т.Бадрал “Хуурайшилт ихтэй бүс нутгийг нарийвчлан тогтоосон байгаа. Ихэнх нь ойн бүс байна. Одоо гуравдугаар сард ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ёстой. Бүх аймгийн онцгой байдлын хэлтэс болон Засаг дарга нь төсөв хөрөнгөө суулгаж, урьдчилан сэргийлэх ажилдаа орсон байгаа. Шаардлагатай гэсэн багаж хэрэгслээр хангаад эхэлсэн. Нэг хүний зөв зүйтэй үйлдэл олон хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, байгальд экологийн хор хохирол учруулахгүй байх боломжтой.

Он гарсаар зургаан ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Гурав нь ойн бүсэд, гурав нь хээрийн бүсэд гарчээ. Тиймээс аймгийн алба хаагчид, албан тушаалтнууд болон ард түмэн гал түймэр тавихаас урьдчилан сэргийлж, анхаараарай. Нөгөөтэйгүүр өнжмөл шар өвсийг шатаахаар бол заавал онцгой байдлын албанд мэдэгдэх ёстой юм шүү. Онцгой байдлын ерөнхий газраас цаг үетэй холбогдуулан бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл