8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгүүдийг шалгаж байна

2019-03-15 10:11:19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ. Шалгалтад их болон дунд эрсдэлтэйд тооцогдож буй цэцэрлэгийг түлхүү хамруулсан бөгөөд дараах зөрчил илэрчээ.

Цэцэрлэгийн зөвлөл нь сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөггүй, гадна тоглоомын болон биеийн тамирын талбайд тавигдах шаардлага хангалтгүй, өдөр тутмын үйл ажиллагааны явцад онцлог өөрчлөлт, ахиц гарсан хүүхдэд ”Чөлөөт ажиглалт”-ын тэмдэглэлийг хөтөлж, эцэг эхэд танилцуулдаггүй.

Мөн хувийн цэцэрлэгүүдэд автозамтай хэт ойрхон байрладаг. Төвлөрсөн бус системээр халдаг цэцэрлэгүүд танхимаа стандартаас хэт өндөр хэмжээгээр халаадаг нь тогтоогджээ.

Шалгалтын мөрөөр МХЕГ цэцэрлэгүүдийн зөрчлийг арилгах хууль, дүрэм стандартыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эхэлжээ. Төлөвлөгөөт шалгалтанд 184 цэцэрлэг хамрагдах бөгөөд тэдний 70 гаруй хувь хувийн цэцэрлэг гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл