-4o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн зарим байгууллагад хууль бус томилгооны зөрчлөө арилгах чиглэл өгжээ

2019-03-15 12:26:29

Шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль”-ийг 2019 оны 1 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс бүх шатны төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад гурван  чиглэлээр хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.

Албан даалгаварт төрийн зарим байгууллага Төрийн албаны тухай хууль зөрчсөн хүний нөөцийн хууль бус томилгооны зөрчлөө өөрсдөө арилгах,  шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зэрэг дэв олгохдоо УИХ-ын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан журмыг мөрдөж ажиллах, чиглэл өгсөн байна.  

Шинээр мөрдөж байгаа хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдвол урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь төрийн албан хаагчийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор тусгасаны зэрэгцээ нөхөн олгоогүй бол тухайн хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр  тусгасан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 337