8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

2019-03-16 11:42:54

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2019 оны 03 дугаар сарын 15-ны 20 цагаас 03 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Орхон-Сэлэнгийн саваар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солидмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл