Өнөөдөр МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийж, сүүлийн үед МАХН, түүний удирлагуудыг ямар ч үндэслэлгүйгээр хорьж цагдах, хэрэг нь шүүхээр нотлогдоогүй байхад нь н гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд мэдээлэл түгээх явдал хэрээс хэтэр ч байгааг онцоллоо. Монгол Улсын иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгуулага байгуулах сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ үндсэн хуулиараа баталгаажуулсан. Харин сүүлийн үед МАХН, түүний удирлагуудыг ямар ч үндэслэлгүйгээр гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд мэдээлэл түгээх явдал хэрээс хэтэрч байгаа тул бид хүний эрхийн төлөө хэвлэлийн бага хурал хийж байна хэмээн тэд хурлын эхэнд онцоллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 10-т аль нэг нам болон олон нийтийн байгууллагууд эвлэлдэн нэгдсний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийн хориглоно гэсэн ийм заалт байдаг. Гэтэл янз бүрийн хэргүүдээр ялгавартай хандаж байгаа жирийн гишүүд бидэнд харагдаж байна. Тухайлбал Саусгоби сэндис компанийн удирдлага Жастин Капла Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэлгүй явуулсан. Үүнийгээ дэлхийн бусад улс оронд монголыг гоё харагдуулах гэж тайлбарлсан. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулинд улсаа гоё харагдуулах гэсэн гэсэн заалт байдаггүй. Мөн гадны иргэнийг гэмт хэрэг хийсэн байхад нь чөлөөлдөг мөртлөө Монгол Улсынхаа иргэнийг ах дүү, төрөл саднаар нь хуулийн байгууллагад авчирч тушаа гэж байна. Энэ нь хуулийн байгуулага ялгавартай хандаж байгааг харуулж байна. Монгол Улсын хууль иргэдэд тэгш үйлчлэх ёстой. МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар даргыг хорьсон шалтгааныг 50 мянган долларыг авсан гэх мэтээр ярьж байна. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянгын сөхөж тавьсан С.Баярын долоон том хаусын хэргийг АТГ-ынхан зүгээр өнгөрч болох уу. Эдгээр долоон том хаус хэчнээн 50 мянган доллар болох бол. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан хуулийг ялгаварлан хэрэгжлүүлж байгаад гомдолтой байна хэмээн улс Төр судлаач Доктор Ч. Өлзийсайхан мэдэгдлээ.
"С.Баярын долоон том хаус хэчнээн 50 мянган доллар болох бол"
2016-03-03 14:06:00