8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрмийн хэрэг үйлддэг 13 хүнийг илрүүлэн баривчилжээ

2019-03-18 09:36:02

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, уг хэргийг үйлдсэн этгээдүүд нь 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан аж. Дээрх залуус нь бүлэглэн дээрэм хийдэг байсан нь тогтоогдоод байгаа юм. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээ үйлддэг байсан байна.

Иймд иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл